Thursday, May 30, 2013
Medee.Mn болон Gogo.mn сайтуудыг харьцуулсан нь
Medee.Mn болон Gogo.mn хоёр сайтыг ажиглан харьцууллаа.
Gogo буюу мэдээллийн Үндэсний портал сайт 2007 оны 6 дугаар сарын 1-нд байгуулагдсан төрөлжсөн сайт. Харин Medee.Mn Professional live and more нь 2011 онд байгуулагдсан мэдээлэл, судалгааны сайт юм.
Medee.Mn болон Gogo.mn сайтууд хэлбэр бүтцээрээ төстэй байлаа. Өнгө болон доторх мэдээллээрээ ялгарч байсан. Өнгөний онцлогийн хувьд Medee.Mn нь ногоон, Gogo.mn нь цэнхэр өнгөөр дэвсгэрлэсэн байв.
Мөн тухайн сайтуудад нэвтрэх үед хэрэглэгчийн код болоод нууц үг ашигласангүй. Олон нийтэд зориулагдсан байсан нь илт байлаа. Мэдээллийн сайт болгонд байдаг, таалагдсан мэдээллүүдээ өөрийн фасебүүк, твиттер, мессенжэртээ татаж авах icon цэс хоёуланд нь байна.
Санал асуулгын буланг баруун доод хэсэгт байрлуулсан байна. Нэмэлт хэсэг бүхий цаг агаар, ханшийн мэдээллийг агуулжээ.
Сайтын дээд хэсэгт байрлах гарчиг дээр дараад мэдээллээ авах боломжтой. Жишээ нь: Эрүүл мэнд, спорт гэж байршуулснаас сонгоод тухайн гарчигтай холбоотой мэдээгээ үзэж болно.
Мөн мэдээгээ их уншсан, онцлох , сүүлд нэмэгдсэн гэх мэт ангилсан нь адил байв.
Дэлгэцэнд хөдөлгөөнт зар бүхий баннер, плаш, урсдаг заруудыг байршуулсан бөгөөд байрлах хэсэг ижил юм. Баруун, зүүн дунд болон дээд, доод хэсгүүдэд байх ажээ. Сайтын хуудасны доод хэсэгт өөрсдийн танилцуулга болон нэмэлт мэдээллийг өгсөн байна.
Сурталчилгаа тавих хэсэгт төлбөрийн талаарх дэлгэрэнгүй цэсийг тавьжээ. Үүгээрээ санхүүжилтээ олдог.
Тус сайтуудын ялгарах шинж нь Gogo.mn нэмэлт сонирхол татахуйц номын худалдаа, түрээс хуудастай. Үзэхийг хүссэн бичлэгээ шууд үзэх болон татаж авч болно. Үүнээс гадна өөрийн утсанд тухайн сайтаас мэдээлэл нэмэлт аппликейшн татаж авах ба сайтад элсэн бүртгүүлэх боломжтой юм байна.
Харин Medee.Mn нь дан ганц мэдээллээр хангах бус зарим нэг хэрэгцээтэй судалгаа болон танилцуулгыг байрлуулжээ. Архив хэсгийг өдөр дарааллын дагуу ойлгомжтой шигтгэсэн бөгөөд уг хоёр сайтын мэдээллийг үзэхэд уншиж , гацах элдэв төвөг учирсангүй.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment