Pages

Tuesday, May 28, 2013

Ургамлын гаралтай харшил их байна

Ургамлын тоосонцрын харшлын тоо сүүлийн 10 жилд 1.3 хувиар өссөн байна. Дэлхийн хүн амын 30-40 хувь нь янз бүрийн шалтгааны улмаас харшлаар өвчилж байгаагаас 24-30 хувийг ургамал тоосных эзэлдэг гэж ДЭМБ мэдээллэсэн. Манай улсын хүн амын таван хүн тутмын нэг нь харшилтай байдаг. Улаанбаатар хотын ногоон байгууламжид 219 зүйл ургамал байгаагаас 33 хувь нь хүний биед харшил үүсгэх магадлалтай гэсэн судалгаа байдаг. Манайд хэвтэн эмчлүүлэгчдийн ихэнх нь ургамал, хоол хүнсний харшилтай. Ургамлын харшлын өвчин нь дөрөвдүгээр сараас аравдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэдэг. Харшлын өвчинг бүрэн эдгээх арга одоогоор байхгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авбал илрэх нөлөө бага байдаг гэж АӨСТ-ийн их эмч Ю.Нандинцэцэг ярилаа. УКТЭ-ийн сүүлийн 30 гаруй жилийн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгчдийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотын иргэд байна.

No comments:

Post a Comment

0 comments:

Post a Comment

Sample text

Sample Text

Sample Text