Tuesday, May 28, 2013
Хантааз өмссөн бол үнэгүй зорчино
Өдрийн хоёр цаг өнгөрч байсан тул хөл хөдөлгөөн сийрэгжжээ. Автобусаар үйлчлүүлэгчид ч мөн адил. Автобус-1 компанийн зорчигч тээврийн хэрэгсэлд суусан хүмүүс нэг нэгэндээ илт харагдахаар байлаа. Багшийн дээд буюу /МУБИС/-ийн буудлаас энгийн хувцастай, 40 гаруй насны намхан бор эрэгтэй хаалган талын урдаасаа гуравдах сандал дээр суужээ.
Кондуктор эхнээс нь мөнгөө хураан тасалбараа тарааж, билет шалгаж байв. Гэнэт өндөр дуу гарснаар нам жим байсан зорчигчдын анхаарлыг төвлөрүүллээ. Өнөөх зорчигч дээр ирээд мөнгөө хураах үед зорчигч “Би ТҮК-д ажилладаг. Тиймээс мөнгө төлөхгүй. Ажлаасаа буугаад явж байгаа” гэв. Харин кондуктор “Чи битгий худлаа яриад бай. Ямар ч өмсгөл, үзүүлэх үнэмлэхгүй байж мөнгө төлөхгүй зорчино гэж юу байсан юм бэ” гээд учиргүй уцаарлангуй хэллээ. Ийм явдал нэг бус удаа нийтийн зорчигч тээвэрт тохиолдоно. Автобусаар үнэгүй зорчих эсэх нь үнэмлэх, мөн ажлын дүрэмт хувцаснаас шалтгаална. Энэ удаад зорчигч мөнгөө төлснөөр хэрүүл дуусгавар болов.
Энэ тухай Автобус-1 компанийн мэргэшсэн кондуктор М.Энхтуяа хэлэхдээ “Сайн мэдэхгүй байна. ТҮК-ийн ажилчид гээд шар хантааз өмссөн иргэд зорчих үед мөнгө төлдөггүй. Уул нь давхар үнэмлэхээ үзүүлээд явах ёстой юм. Гэхдээ одоо бол тийм зүйл байхгүй. Энд тэндхийн архичид хүртэл шар хантааз өмсчихөөд, архиа үнэртүүлээд л үнэгүй явах гэж дайрдаг. Зайлшгүй үнэмлэхээ давхар үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Уул нь үнэмлэх үзүүлж зорчих ёстой” гэлээ.
Ардын эрхийн харалдаа замаар хөглөрсөн хог шороог шүүрдэн зогсох 50 гаран насны эмэгтэй. Түүнийг Ц.Болормаа гэдэг. Тэр ярихдаа “Насандаа гарахдаа л нийтийн тээврээр үнэгүй зорчих үнэмлэхтэй болно. Түүнээс бол ажлын газраас ямар ч үнэмлэх өгөөгүй. Автобусанд суухад хааяа мөнгө нэхнэ, тэгэхээр нь өгчихөөд л нэхэхгүй бол үнэгүй явдаг. Уул нь шар хантаазтайгаа үнэгүй зорчих ёстой гэсэн. Ажлаас гадуур бол мөнгөө төлөөд л зорчдог” гэв.
Автобус компанийн 323176 лавлахын оператор н.Рэгзэдмаа хэлэхдээ “ТҮК-ийн ажилтан нь ажлын хантаазтайгаа байгаа бол үнэгүй зорчиж болно ” гэсэн мэдээлэл өглөө. “Цаг наргүй өглөөнөөс үдэш хүртэл хотын зам болоод бусад газрын хог тоосыг цэвэрлэдэг ажилчид үнэгүй явах нь зөв шүү дээ” гэж яриандаа дурдав.
Үүний талаар лавлахаар Нийслэлийн хотын захиргааны харьяа ТҮК компаниас мэдээлэл авахад ямар ч гэрээ, журамд тусгаагүй байдаг. Улаанбаатар хотод ТҮК ажиллаж эхэлсэн цагаас л хотыг цэвэрлэж буй иргэдээ хүндэлж, уламжлал болон тогтсон учир автобусаар үнэгүй явдаг гэлээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment