Social Icons

Pages

Featured Posts

Thursday, May 30, 2013

Medee.Mn болон Gogo.mn сайтуудыг харьцуулсан нь

Medee.Mn болон Gogo.mn хоёр сайтыг ажиглан харьцууллаа. Gogo буюу мэдээллийн Үндэсний портал сайт 2007 оны 6 дугаар сарын 1-нд байгуулагдсан төрөлжсөн сайт. Харин Medee.Mn Professional live and more нь 2011 онд байгуулагдсан мэдээлэл, судалгааны сайт юм. Medee.Mn болон Gogo.mn сайтууд хэлбэр бүтцээрээ төстэй байлаа. Өнгө болон доторх мэдээллээрээ ялгарч байсан. Өнгөний онцлогийн хувьд Medee.Mn нь ногоон, Gogo.mn нь цэнхэр өнгөөр дэвсгэрлэсэн байв. Мөн тухайн сайтуудад нэвтрэх үед хэрэглэгчийн код болоод нууц үг ашигласангүй. Олон нийтэд зориулагдсан байсан нь илт байлаа. Мэдээллийн сайт болгонд байдаг, таалагдсан мэдээллүүдээ өөрийн фасебүүк, твиттер, мессенжэртээ татаж авах icon цэс хоёуланд нь байна. Санал асуулгын буланг баруун доод хэсэгт байрлуулсан байна. Нэмэлт хэсэг бүхий цаг агаар, ханшийн мэдээллийг агуулжээ. Сайтын дээд хэсэгт байрлах гарчиг дээр дараад мэдээллээ авах боломжтой. Жишээ нь: Эрүүл мэнд, спорт гэж байршуулснаас сонгоод тухайн гарчигтай холбоотой мэдээгээ үзэж болно. Мөн мэдээгээ их уншсан, онцлох , сүүлд нэмэгдсэн гэх мэт ангилсан нь адил байв. Дэлгэцэнд хөдөлгөөнт зар бүхий баннер, плаш, урсдаг заруудыг байршуулсан бөгөөд байрлах хэсэг ижил юм. Баруун, зүүн дунд болон дээд, доод хэсгүүдэд байх ажээ. Сайтын хуудасны доод хэсэгт өөрсдийн танилцуулга болон нэмэлт мэдээллийг өгсөн байна. Сурталчилгаа тавих хэсэгт төлбөрийн талаарх дэлгэрэнгүй цэсийг тавьжээ. Үүгээрээ санхүүжилтээ олдог. Тус сайтуудын ялгарах шинж нь Gogo.mn нэмэлт сонирхол татахуйц номын худалдаа, түрээс хуудастай. Үзэхийг хүссэн бичлэгээ шууд үзэх болон татаж авч болно. Үүнээс гадна өөрийн утсанд тухайн сайтаас мэдээлэл нэмэлт аппликейшн татаж авах ба сайтад элсэн бүртгүүлэх боломжтой юм байна. Харин Medee.Mn нь дан ганц мэдээллээр хангах бус зарим нэг хэрэгцээтэй судалгаа болон танилцуулгыг байрлуулжээ. Архив хэсгийг өдөр дарааллын дагуу ойлгомжтой шигтгэсэн бөгөөд уг хоёр сайтын мэдээллийг үзэхэд уншиж , гацах элдэв төвөг учирсангүй.

Tuesday, May 28, 2013

Хантааз өмссөн бол үнэгүй зорчино

Өдрийн хоёр цаг өнгөрч байсан тул хөл хөдөлгөөн сийрэгжжээ. Автобусаар үйлчлүүлэгчид ч мөн адил. Автобус-1 компанийн зорчигч тээврийн хэрэгсэлд суусан хүмүүс нэг нэгэндээ илт харагдахаар байлаа. Багшийн дээд буюу /МУБИС/-ийн буудлаас энгийн хувцастай, 40 гаруй насны намхан бор эрэгтэй хаалган талын урдаасаа гуравдах сандал дээр суужээ. Кондуктор эхнээс нь мөнгөө хураан тасалбараа тарааж, билет шалгаж байв. Гэнэт өндөр дуу гарснаар нам жим байсан зорчигчдын анхаарлыг төвлөрүүллээ. Өнөөх зорчигч дээр ирээд мөнгөө хураах үед зорчигч “Би ТҮК-д ажилладаг. Тиймээс мөнгө төлөхгүй. Ажлаасаа буугаад явж байгаа” гэв. Харин кондуктор “Чи битгий худлаа яриад бай. Ямар ч өмсгөл, үзүүлэх үнэмлэхгүй байж мөнгө төлөхгүй зорчино гэж юу байсан юм бэ” гээд учиргүй уцаарлангуй хэллээ. Ийм явдал нэг бус удаа нийтийн зорчигч тээвэрт тохиолдоно. Автобусаар үнэгүй зорчих эсэх нь үнэмлэх, мөн ажлын дүрэмт хувцаснаас шалтгаална. Энэ удаад зорчигч мөнгөө төлснөөр хэрүүл дуусгавар болов. Энэ тухай Автобус-1 компанийн мэргэшсэн кондуктор М.Энхтуяа хэлэхдээ “Сайн мэдэхгүй байна. ТҮК-ийн ажилчид гээд шар хантааз өмссөн иргэд зорчих үед мөнгө төлдөггүй. Уул нь давхар үнэмлэхээ үзүүлээд явах ёстой юм. Гэхдээ одоо бол тийм зүйл байхгүй. Энд тэндхийн архичид хүртэл шар хантааз өмсчихөөд, архиа үнэртүүлээд л үнэгүй явах гэж дайрдаг. Зайлшгүй үнэмлэхээ давхар үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Уул нь үнэмлэх үзүүлж зорчих ёстой” гэлээ. Ардын эрхийн харалдаа замаар хөглөрсөн хог шороог шүүрдэн зогсох 50 гаран насны эмэгтэй. Түүнийг Ц.Болормаа гэдэг. Тэр ярихдаа “Насандаа гарахдаа л нийтийн тээврээр үнэгүй зорчих үнэмлэхтэй болно. Түүнээс бол ажлын газраас ямар ч үнэмлэх өгөөгүй. Автобусанд суухад хааяа мөнгө нэхнэ, тэгэхээр нь өгчихөөд л нэхэхгүй бол үнэгүй явдаг. Уул нь шар хантаазтайгаа үнэгүй зорчих ёстой гэсэн. Ажлаас гадуур бол мөнгөө төлөөд л зорчдог” гэв. Автобус компанийн 323176 лавлахын оператор н.Рэгзэдмаа хэлэхдээ “ТҮК-ийн ажилтан нь ажлын хантаазтайгаа байгаа бол үнэгүй зорчиж болно ” гэсэн мэдээлэл өглөө. “Цаг наргүй өглөөнөөс үдэш хүртэл хотын зам болоод бусад газрын хог тоосыг цэвэрлэдэг ажилчид үнэгүй явах нь зөв шүү дээ” гэж яриандаа дурдав. Үүний талаар лавлахаар Нийслэлийн хотын захиргааны харьяа ТҮК компаниас мэдээлэл авахад ямар ч гэрээ, журамд тусгаагүй байдаг. Улаанбаатар хотод ТҮК ажиллаж эхэлсэн цагаас л хотыг цэвэрлэж буй иргэдээ хүндэлж, уламжлал болон тогтсон учир автобусаар үнэгүй явдаг гэлээ.

Ургамлын гаралтай харшил их байна

Ургамлын тоосонцрын харшлын тоо сүүлийн 10 жилд 1.3 хувиар өссөн байна. Дэлхийн хүн амын 30-40 хувь нь янз бүрийн шалтгааны улмаас харшлаар өвчилж байгаагаас 24-30 хувийг ургамал тоосных эзэлдэг гэж ДЭМБ мэдээллэсэн. Манай улсын хүн амын таван хүн тутмын нэг нь харшилтай байдаг. Улаанбаатар хотын ногоон байгууламжид 219 зүйл ургамал байгаагаас 33 хувь нь хүний биед харшил үүсгэх магадлалтай гэсэн судалгаа байдаг. Манайд хэвтэн эмчлүүлэгчдийн ихэнх нь ургамал, хоол хүнсний харшилтай. Ургамлын харшлын өвчин нь дөрөвдүгээр сараас аравдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэдэг. Харшлын өвчинг бүрэн эдгээх арга одоогоор байхгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авбал илрэх нөлөө бага байдаг гэж АӨСТ-ийн их эмч Ю.Нандинцэцэг ярилаа. УКТЭ-ийн сүүлийн 30 гаруй жилийн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгчдийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотын иргэд байна.

0comments

Sample text

Sample Text

Sample Text